ӨМИХ ТҮВДИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

ӨМИХ ТҮВДИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
Хурлын завсарлагаар үдийн хоол зооглох үеэр. Ширээний цаад талд: Түвдийн дүрвэгч засгийн ерөнхийлөгч Лувсан Сэнгээ, зургийн зүүн гараас: ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт Шовцууд, ЕНБД Дайчин Олхунууд нар.

Өмнөд Монголын Их Хуралдайн (ӨМИХ) төлөөлөгчид Энэтхэг улсын Дарамсалаа хотод ажиллалаа.

11-р сарын 3-5-ны өдрүүдэд тус хотод “Түвдийг дэмжигч бүлгүүдийн олон улсын 8-р бага хурал” боллоо. Зохион байгуулагч нь Түвдийн гадаад явдал, мэдээллийн яам байв. Анх 1990 онд энэ хурал болсон. 42 улс орны 180 бүлгийн төлөөлөгч оролцов. ӨМИХ идэвхтэй оролцлоо.

Төлөөлөгчид Далай ламтай уулзлаа. Далай лам хүний үнэ цэнэ, шашин шүтлэг, түвд хэл соёл, өв уламжлал, Түвдийн байгаль орчныг хамгаалахын чухлыг өгүүллээ. Төлөөлөгчид Түвдийн ард түмний соёл, тэмцэл нь хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмрээ оруулж буйг хэлж байлаа. Түвдийн эрх чөлөөг дэмжих нь хүн төрөлхтний ирээдүйг дэмжсэн хэрэг гэж ярьж байлаа.

“Хятадын коммунист намд (ХКН) түрэмгийлэгдэн эзлэгдсэн Түвдийн байдал улам доройтсоор байгаа ч, Хятадын нам засаг Далай лам, Түвдийн засгийн газрын төлөөлөгчдийн байр суурийг тоохгүй, тэдэнтэй яриа хэлэлцээр өрнүүлэхийг хүсэхгүй байна. Хятад Түвдийг хууль бусаар 70 жил эзэлж харгислаж, шулан мөлжиж, дарлан доромжилж байна.

Далай лам, түүний төлөөлөгчидтэй Хятадын засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлуудыг шийдвэрлэх дундын арга замыг олохыг уриалж байна. НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийг Хятадын засгийн газарт нөлөөлөн Түвдийн хурц тулгамдсан асуудлуудыг эергээр шийдвэрлэхэд дөхөм үзүүлэхийг уриалж байна.

ХКН-ын Түвд, Зүүн Түркестан, Өмнөд Монголд үйлдэж буй гэмт хэргийн талаар, Хонконгийн эсэргүүцлийн талаар дэлхий дахин чимээгүй байгаа явдалд харуусаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг, улс орны лидерүүд шударга ёс, үнэний талд тууштай зогсож чадахгүй, урваж байна. Энэ урвалтыг бид шийдэмгий илчлэн тэмцэх болно, үүний тулд эвлэлдэн нэгдэх болно.

Далай ламын хойд дүрийг тодруулах Хятадын засгийн газрын ямар ч оролдлогыг бид хууль бус гэж эсэргүүцнэ.

Түвдийн ард түмэн харийн түрэмгийлэл, дарлал дор байх явдлыг бид ямагт эсэргүүцэн тэмцнэ. Түвдүүд эрх чөлөөгүй байхад бид бүрэн эрх чөлөөтэй байх боломжгүй” гэж төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байсан нь Бага хурлын тунхаглалд тусгагдсан билээ.

Мөн адил байр суурьтай үгийг ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт Шовцууд, ЕНБД Дайчин Олхунууд нар хэлсэн юм. ХКН-д дарлагдаж буй ард түмний төлөөлөгч гэсэн утгаараа ӨМИХ-н төлөөлөгчид чухал байр суурийг эзэлж байв.

Хурлын хэсэг төлөөлөгч Далай ламтай хамт. Эхний эгнээнд зүүн гараас: ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт Шовцууд, ЕНБД Дайчин Олхунууд нар зогсож байна.